• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
СҮҮ ХК-ний үйлдвэр болон хөргөлтийн технологитой танилцав

2023 оны 03 сарын 31-ний өдөр Озоны үндэсний алба болон Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо хамтран Монгол Улсын ууган үйлдвэр болох "Сүү" ХК-ний үйлдвэр, хөргөлтийн технологитой танилцав.

Танилцах ажлын хүрээнд дараах үйл ажиллагаа, мэдээллүүдийг "Сүү" ХК-ний зүгээс танилцуулав.

  • Үйлдвэр болон хөргөлтийн технологийн үйл ажиллагаа
  • Үйлдвэрлэлд хэрэглэж буй хөргөх бодис (хөргөх бодисын нэр, төрөл, хэмжээ, жилийн хэрэгцээ)
  • Хөргөлтийн төхөөрөмжийн техникийн засвар үйлчилгээ
  • Сургалтад хамрагдсан байдал
  • Хөргөх бодисын татан авалт, хадгалалт, цэнэглэх үйл ажиллагаа
  • Мэдээлэл сурталчилгааны байдал
  • Ажилчдын оролцоо, ойлголт

Бидний саналыг нээлттэй хүлээн авч хамтран ажилласан "Сүү" ХК-ний хамт олонд талархал илэрхийлье.

2023-03-31 18:00:00