• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn
“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)
Төслийн зорилго нь Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын хэрэгжилтийг хангахын тулд озон задалдаг бодис (ОЗБ) болон дэлхийн дулааралд нөлөөтэй ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын импорт, хэрэглээг 2020 онд 35%, 2025 онд 65%, 2030 онд бүрмөсөн зогсоох, хөргөх бодисын импорт, хэрэглээнд хяналт мониторинг хийх гааль, хууль сахиулах ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, шинэ төрлийн хөргөх бодис, технологи нэвтрүүлэхэд хөргөлт, агааржуулалтын салбарыг бэлтгэх, тэднийг чадавхжуулахад оршино. 
 
Төслийн үйл ажиллагаа: 
 
  1. ГХФН/HCFC хөргөх бодисын талаарх үндэсний бодлого, дүрэм журам, стандартыг бэхжүүлэх;
  2. Сайн дураараа урьдчилан мэдээлэх (iPIC) олон улсын цахим системд жил бүрийн ОЗБ болон орлуулах бодисын квот, захиалгыг шинэчлэх, iPIC ашиглах; 
  3. Гааль болон хууль хэрэгжүүлэх ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах;
  4. Хөргөлтийн техникчдийн зөв зохистой засвар үйлчилгээ хийх сургалт болон Хөргөлтийн холбооны удирдлага дор байгууллагдсан сургалтын төвийн чадавхыг бэхжүүлэх, дэмжих;
  5. ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, аргазүйн төвтэй хамтран засвар үйлчилгээний сайн арга туршлагын бүрэлдэхүүн хэсгийг багтаасан Хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний засварчин, техникчдийн үндэсний гэрчилгээжүүлэлтийн системийг бэхжүүлэх;
  6. ОЗБ болон бусад орлуулах бодис, шинэ төрлийн орлуулах бодис, тэдгээр суурилсан хөргөлтийн технологи, бодлого, эрх зүйн орчны талаар олон нийтийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах; 
  7. ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээнд НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөс 4 жилд нэг удаа хийдэг хянан магадалгааны ажилд бэлтгэх, шаардлагатай мэдээллээр хангах, зохион байгуулах;
  8. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хэрэгжилтийн жилийн эцсийн болон явцын тайлангуудыг нэгтгэн боловсруулж НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрт хүргүүлэх;
 
Төслийн үндэсний зохицуулагч Д.Дуламсүрэн 
2021-06-28 15:33:04