• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“Импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд зориулсан озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын тээвэрлэлт, импорт, тайлагналтыг зөв мэдүүлэх чадавхыг бэхжүүлэх” сэдэвт цахим сургалт 2022 оны 11 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна

Импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд зориулсан озон задалдаг бодис болон бусад орлуулах бодисын тээвэрлэлт, импорт, тайлагналтыг зөв мэдүүлэх чадавхыг бэхжүүлэх” сэдэвт цахим сургалтыг Озоны үндэсний алба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн Ерөнхий Газартай хамтран 2022 оны 11 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна.

ЕРӨНХИЙ ЗОРИЛГО:

Энэхүү сургалт нь Монреалийн Протокол ба Монгол Улсад Монгол Улсад Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) озон задалдаг бодисын импорт/хэрэглээг үе шаттай бууруулж, хэрэглээнээс гаргах бодлого, дүрэм журам, ГФН/HFC хөргөх бодисын суурь түвшин тогтоох жилүүдийн (2020-2022) худалдааны үнэн зөв статистик мэдээ болон цаашид ГФН/HFC бодист квот тогтоож, хяналт тавих Монреалийн протоколоор хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд тээвэрлэлт, импортын бүртгэл хөтлөлт, тайлагналтын талаар импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Иймд сургалтанд хамрагдах озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис импортлогч байгууллагууд сургалтад оролцох мэргэжилтний овог, нэр, утасны дугаар, байгууллагын нэр, цахим шуудангийн хаягийг 11 дүгээр сарын 04-ний дотор mongolia.ozone@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.

Сургалт үнэ төлбөргүй.

 

2022-10-26 19:15:46