• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ” СУРГАЛТЫГ 2022 ОНЫ 05 САРЫН 03-04, 05-06-НЫ ӨДРҮҮДЭД ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хугацаа: 2022 оны 05 сарын 3,4 болон 5,6-ны өдрүүд
Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан
“ГХФН/HCFC бодисыг ше шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2022 оны 05 сарын 3,4 болон 5,6-ны өдрүүдэд 2 сургалтыг БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-той хамтран “ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ” СУРГАЛТ танхимаар амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад аж ахуйн нэгж байгууллагуудын хөргөлтийн техникчид оролцсон бөгөөд 2022 оны 5 сарын 3,4-нд 20 хүн, 5 сарын 5,6-нд 20 хүн нийт 40 хүнийг хамруулан зохион байгуулав.
        -       Озоны давхаргын хомсдол, Монреалийн протокол, Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, озон задалдаг бодисыг агаарт алдалгүйгээр засвар үйлчилгээ хийх, орлуулах бодисыг аюулгүй ашиглаж сурах зөв дадал олгож, хандлагыг өөрчлөх;
        -       Хөргөх бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийн тогтолцоо, хөргөх бодис, тодорхойлолт ба аюулгүй байдлын ангилал, хөргөх систем ба дулааны насос- аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагын стандартуудаар дамжуулан засвар үйлчилгээний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх;
        -       Шатамхай, хортой, өндөр даралттай хөргөх бодисуудын шинж чанар, тэдгээрийн аюулгүй ажиллагааны зөв дадал/сайн туршлага нэвтрүүлэх ач холбогдол;
        -       R-290 хөргөх бодист суурилсан технологи болон уламжлалт HCFC/HFC төрлийн хөргөх бодист суурилсан системүүдийн харьцуулалт;
        -       HCFC/HFC, R-290 хөргөх бодистой хөргөлтийн тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийхэд анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулав.
R-290 хөргөх бодист суурилсан худалдааны хөргөх төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх дадлагын ажлыг М Си Эс Кока-Кола ХХК, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, тус төслийн хүрээнд байгуулагдсан "Мастер чадамж"  сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгууллаа.

Хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний техникчидийн хөргөх бодис ашиглах мэдлэг, ур чадвар дээшилж, озон задалдаг болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодисын ашиглалттай холбоотой стандарт, хууль журам, бодлогын талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг техникийн ажилтнуудад олгохын зэрэгцээ сайн арга туршлага/зөв дадлыг мөрдөх мэдлэг олгож, ур чадварыг дээшлүүлж, хандлагыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой сургалт болсон байна. Мөн оролцогчдод засвар үйлчилгээний зөв дадлыг эзэмшүүлэх хүрээнд хөргөх бодисыг зөв, агаарт алдагдалгүй  ашиглахын  байгаль орчин, эдийн засгийн ашиг тусын талаар мэдлэг олгов.
Энэхүү сургалтын үр дүн нь хөргөлтийн засвар үйлчилгээний сайн туршлага/ зөв дадлаар дамжуулан тэдний мэдлэг, ур чадвар, хандлагын өөрчлөлтийн үр нөлөөгөөр Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелүүлэхэд инженер техникийн ажилтануудын мэдлэг, ур чадвар, сайн арга туршлага, оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, оролцогч талуудыг хүчин чарамайлтыг нэгтгэх бодит илрэл болж байна.

 

 

 

 

2022-06-20 16:17:06