БОУАӨЯ-ны Озоны үндэсний алба 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Гаалийн ерөнхий газартай хамтран озон задалдаг бодис (ОЗБ), ДДНЧ өндөртэй бусад орлуулах бодис болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдэд зориулсан “Тусгай зөвшөөрөл хүсэх, квотын бүртгэлд хамрагдахад цахим системийг ашиглах талаарх чадавхжуулах сургалт”-ыг танхим болон цахим хэлбэрийг хослуулан амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Монгол Улсад ГХФН бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP II үе шат, II транч)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монреалийн Протокол ба Монгол Улсад Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) озон задалдаг бодисын импорт/хэрэглээг үе шаттай бууруулах, хэрэглээнээс гаргах бодлого, дүрэм журам болон ГФН/HFC бодист тоо хэмжээ/квот тогтоон, хяналт тавьж буй Монреалийн протоколоор хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд тусгай зөвшөөрөл хүсэх, квотын бүртгэлд хамрагдахад цахим системийг хэрхэн ашиглах, тээвэрлэлт, импортын бүртгэл хөтлөлт, тайлагналтын талаар импортлогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Тус сургалтад Озоны үндэсний албаны захирал, проф. Ц. Адъяасүрэн, ГЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Төмөр-Очир, ОҮА-ны ахлах мэргэжилтэн, HPMP хөтөлбөрийн зохицуулагч Д. Дуламсүрэн, ГЕГ-ын Хяналт бүрдүүлэлтийн газрын ГУБ Л.Амартүвшин, ГЕГ-ын Төв лабораторийн шинжээч, чанарын менежер-ГУАБ Б.Мөнхцацрал болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд, импортлогчид оролцлоо.
Сургалтаар дараах сэдвүүдийг танилцуулж, практик зөвлөмж өгсөн болно.
Мөн сургалтын үеэр оролцогчдыг хэлэлцүүлэг, бүлгийн ажилд хамруулж, тайлагнуулан, сургалтаас авсан мэдлэгийг бататгах, цаашид цахим систем ашиглах практик дадлага хийлгэлээ.







.jpeg)
