Жил бүрийн 9 дүгээр сарын 16-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил бид озоны давхаргыг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны түүхэн амжилтыг тэмдэглэхийн зэрэгцээ Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэж байна.
Хөргөлт, агааржуулалт(кондиционер)-ын тоног төхөөрөмжид хөргөх эх үүсвэр болгож өргөн ашигладаг гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) нь Дэлхийн озоны үе давхаргыг задлахгүй боловч Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй хүлэмжийн хий юм. Гидрофторт нүүрстөрөгч нь Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын ойролцоогоор 2 хувийг эзэлж байгаа бөгөөд Монреалийн Протоколын зохицуулалт хийхээс өмнө түүний хэрэглээ нь жилд 10 гаруй хувиар өсөж ирсэн байна.
Иймээс Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар улс орнууд гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулж, Дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай хөргөх бодис, технологид шилжих, мөн хөргөлтийн тоног төхөөрөмжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Сэрүүн Дэлхийн төлөөх энэхүү хамтын ажиллагааны үр дүнд:
Эдгээр үйл ажиллагаа нь Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал хатагтай Ингер Андерсен:
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж буй өнөө үед бодит үр дүн гаргах шийдлүүд урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Тэдгээрийн нэг нь озоны давхаргыг хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулж буй Монреалийн Протокол хэмээх олон улсын гэрээ юм.
Энэ жил бид Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 10 жилийн ойг тэмдэглэж байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Дэлхийн дулааралд өндөр нөлөө бүхий гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулж байгаа бөгөөд түүнийг бүрэн хэрэгжүүлснээр энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарлыг 0.5°C хүртэл бууруулах боломжтой болох юм. Харин эрчим хүч хэмнэх хөргөлтийн шийдэлтэй түүнийг хослуулснаар энэхүү үр нөлөөг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой.
Найдвартай хөргөх арга технологи нь тансаг хэрэглээ бус, хүний эрүүл мэнд, хөгжил, уур амьсгалын тогтвортой байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай юм. Иймээс улс орнууд Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үйлдвэрлэлийн салбар уур амьсгалд ээлтэй, эрчим хүч хэмнэх хөргөлтийн шийдэлд шилжих шаардлагатайг онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн дулаарлыг бууруулахад агаарын температурын хэм бүрийн өчүүхэн хэсэг ч чухал. Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлснээр бид бодит өөрчлөлтийг хамтдаа бий болгож чадна.
Монгол Улсын оролцоо
Монгол Улс 1996 онд Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд нэгдэн орсноос хойш Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн.
“Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах бодит үр дүнд хүрсэн байна.
Өнгөрсөн 40 жилийн турш Монреалийн Протокол нь хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ үүргээ гүйцэтгэсээр байх болно.
“Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриа нь биднийг шинжлэх ухааны мэдлэг, нотолгоонд тулгуурлан хамтдаа үйл ажиллагаа явуулахыг уриалж байна. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сорилтыг даван туулахад дэлхий нийтээрээ хамтран ажиллах нь бидний ирээдүй, хойч үеийн амьдралын баталгаа болох юм.
Монреалийн Протоколын өнгөрсөн 40 гаруй жилийн хэрэгжилт, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн сүүлийн 10 жилийн үйл явц нь шинжлэх ухаанд тулгуурласан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл, санхүүжилт болон үр дүнтэй түншлэл бодит өөрчлөлтийг бий болгож чаддагийг харуулж байна.
Озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлт нь өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тогтвортой хөргөлтийг хөгжүүлэх шинэ шатанд хүрээд байна.
2026 оны Дэлхийн озоны өдрийн “Сэрүүн Дэлхийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” уриа нь улс орон бүрийг хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, ДДНЧ багатай, эрчим хүч хэмнэх, найдвартай хөргөлтийн шийдлийг дэмжин, Дэлхийн дулаарлыг сааруулах бодит үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг уриалан дуудаж байна.
Хамтдаа озоны давхаргыг хамгаалах талаар нэгдэцгээе.
Найдвартай болон тогтвортой хөргөлтийг дэмжицгээе.
Дэлхий гарагийг сэрүүцүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран тодорхой үр дүн гаргая.
