ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР
2023 ОНЫ 9 САРЫН 16
1. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Озоны нарийн бичгийн дарга нарын газраас озоны давхаргыг задалж буй бодисын тухай Монреалийн Протоколын хүрээнд озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад авч хэрэгжүүлсэн ажлын ололт, амжилтыг онцлон тэмдэглэхийн сацуу “Монреалийн Протокол нь Озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байна (Montreal Protocol: fixing the ozone layer and reducing climate change)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэхүү сэдвийн хүрээнд Монреалийн Протоколын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нь өргөн хүрээтэй төдийгүй, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, Дэлхий дээрх амьдралыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд хамтран ажиллах, түншлэлийн харилцаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн байна.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутэррэс: “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж Бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” хэмээн бүх улс орнуудад уриалсан байна. Озоны давхаргыг хамгаалах олон улсын гэрээ нь хүн төрөлхтөн болоод манай гарагийн хүн ам, экосистемийг хамгаалахад гайхалтай хэмжигдэхүйц өөрчлөлтийг авчирсан. Энэхүү гэрээгээр олон ургальч үзлийн хүчийг харуулахын сацуу уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу нөлөөллөөс хамтдаа сэргийлж, тогтвортой хөгжил бүхий байгалийн эрсдэлд тэсвэртэй Дэлхий ертөнцийг байгуулж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлэх ёстой.
Хэрэв бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол Дэлхийн температурын өсөлт 1.5 хэм хүртэл нэмэгдэх болно. Би Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг бүх улс орнуудад уриалж, Засгийн газрууд, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, залуучуудын бүлгүүд, орон нутгийн иргэд болон бусад хүмүүстэй хамт бодит өөрчлөлтийг авчрах хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.
“Венийн конвенц болон Монреалийн Протоколын үзэл санааг ашиглан хүн төрөлхтөн, байгаль дэлхий, гараг хамтдаа хөгждөг дэлхийг бүтээцгээе” хэмээн тэмдэглэсэн байна.
2. Олон улсын хариу арга хэмжээ, ололт амжилт, ач холбогдол
НҮБ-ын Монреалийн Протоколын Шинжлэх ухааны үнэлгээний ажлын хэсэг нь хориглосон озон задалдаг бодисын бараг 99%-ийг бүрмөсөн зогсоож чадсаныг баталгаажуулсан байна. Хэрэв одоогийн бодлогоо хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктидад, 2045 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд Дэлхийн бусад хэсгүүдэд озоны давхарга 1980 оны түвшиндээ хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнөх) нөхөгдөх төлөвтэй байна.
Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломжийг олгосноор энэхүү Монреалийн Протокол нь олон сая хүнийг арьсны хорт хавдар тусах, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн уршигаар манай Дэлхий гараг халж байгаатай уялдаж айл гэр, сургууль болон ажлын байр дахь агааржуулагчийн хэрэгцээ нэмэгдэж байгааг бууруулах болно. Үүний зэрэгцээ, хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэх вакциныг амьдрах чадвартай байлгахын тулд хүнсний хүйтэн зохистой хэлхээний хүртээмжийг өргөжүүлэх нь тогтвортой хөгжлийн хүсэл эрмэлзлийг хангахад чухал ач холбогдолтой юм. Хөргөх үйл ажиллагааны энэхүү өсөлт нь тогтвортой байх ёстой бөгөөд энэ нь гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодисын аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй орлуулах бодисуудыг хайж олох, хөргөлтийн төхөөрөмжийн эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх гэсэн үг юм. Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодисыг үе шаттай бууруулснаар Дэлхийн дулаарлыг 2100 он гэхэд 0.3-0.5°C дулаарахаас сэргийлэх боломжтой. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлснээр энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх боломжтой болох юм.
40 жилийн турш Монреалийн Протокол нь хүний эрүүл мэнд, байгаль, болон уур амьсгалыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид ч чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно.
3. Озоны давхаргаа хамгаалах Монгол Улсын үйл ажиллагаа
Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд өөрийн улсын зүгээс хувь нэмрээ оруулж байна. Мөн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-д 2016 онд оруулсан Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг 2022 онд соёрхон баталснаар 137 дахь Тал-Улс болж гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН) төрлийн бодисыг үе шаттай бууруулах үүргийг дэлхий нийтийн өмнө хүлээж байна.
2022 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй гол ажлууд:
Озон задалдаг бодисын импорт хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хэрэглээнээс гаргах чиглэлээр
Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр
Мөн олон нийтийн мэдээлэл сурталчилгааны ажлыг гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодисыг бууруулах асуудалд төвлөрүүлэн хэрэгжүүлж; тайлан мэдээг цаг тухайд нь холбогдох яам, олон улсын байгууллагуудад тайлагнаж, үндэсний болоод бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллаж байна.