• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Хөргөлтийн салбарт ажиллаж буй техникийн ажилтнуудад олон улсад хүчин төгөлдөр “Чадамжийн гэрчилгээ” олгох VI дахь удаагийн үнэлгээг 2026 оны 5-р сарын 04-ний өдрөөс 08-ний өдрүүдэд зохион байгуулна.

Хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчдын заавал эзэмшсэн байх шаардлагатай дараах гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.

Үнэлүүлэх чадамжийн нэгж: 

- Системийн битүүмжлэлийг шалгах,  

- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,

- Хөргөлтийн тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтлийг оношлож засварлах,

- Хөргөх бодисыг системээс юүлэх

Жич: Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.

Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ. 

1. Бүртгэл 2026 оны 4-р сарын 15-ны өдрийг дуустал явагдана.

Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: https://forms.gle/X3FR3xmE6YLzSvQR8

2. Хүсэлтийн маягт бөглөх (Дараах холбоосоор орж, "татах" дээр дарж, татаж авна уу: https://ozone.mn/21/item/311)

3. Нотолгооны баримтыг бүрдүүлэх

4. Өөрийн үнэлгээний хуудсыг бөглөх

5. Үнэлүүлэх түвшин сонгох

6. Оношлох үнэлгээнд ирж оролцох (Хугацааг таны имэйл хаягаар мэдэгдэх болно)

7. Үнэлгээний орчинтой танилцах

8. Онолын үнэлгээнд оролцох

9. Ур чадварын үнэлгээнд оролцох

Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та дараах дугаараар холбоо барина уу.
ОҮА-ны ахлах мэргэжилтэн: Д.Дуламсүрэн 8800-3181
МХХАХ-ны удирдах зөвлөлийн дарга: Х.Оргил 9901-4261

 

2026-03-25 15:58:16