Хүнсний хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлтийн засварчин, техникчдийн заавал эзэмшсэн байх шаардлагатай гурван гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.
Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөх бодисыг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан хөргөлтийн техникийн ажилтнууд III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.
Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
1. Бүртгэл (холбоосоор орж бүртгүүлнэ үү): https://forms.gle/rnVGQo9bSy6Zisko8
2. Үнэлүүлэх түвшин сонгох
3. Оношлох үнэлгээ
4. Үнэлгээний орчинтой танилцах
5. Онолын үнэлгээ
6. Ур чадварын үнэлгээ
Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх (RPL) үнэлгээнд хамрагдах дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mergejil.mn/Chadvariin_unelgee холбоосоор авна уу.
2026 оны 2-р сарын 28 хүртэл бүртгэх ба бүртгүүлэгчдийн тооноос хамаарч 3 сарын 25-ны дотор онол, ур чадварын үнэлгээг зохион байгуулна /зохион байгуулах өдрийг зарлана/. Дэлгэрэнгүй мэдээллийг 8800-3181, 8811-4261 утсаар холбогдож лавлана уу.