БОУАӨЯ-ны Озоны үндэсний албанаас 2025 онд 6 сургалт, оролцогч талуудтай уулзалт амжилттай зохион байгуулсан бөгөөд нийт 202 (эмэгтэй 67, эрэгтэй 135) оролцогч талууд болох сургалт, төрийн яам, агентлаг, хувийн хэвшилийн төлөөлөл импортлогчид мэргэжилтэн, гаалийн байцаагч, засварчин техникч хамрагдаж, оролцсон байна.
Тухайлбал, “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2 сарын 20-оос 21-ны өдрийн ”Хүнс, худалдаа, үйлдвэрлэлийн хөргөлтийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний техникчдэд хөргөлтийн засвар үйлчилгээний зөв дадал (GSPs) олгох” сургалтад 26 (эмэгтэй 2, эрэгтэй 24), 8 сарын 5-аас 8-ны өдрийн Шатамхай хөргөх бодистой агааржуулалтын (кондиционерын) тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний болон чадамжид суурилсан сургалт, үнэлгээний сурагч багш бэлтгэх/мэргэшүүлэх” сургалтад 31 (эмэгтэй 14, эрэгтэй 17), 10 сарын 8-ны өдрийн Монгол Улсад HCFC/ГХФН төрлийн бодист суурилсан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн импортыг хориглох талаарх хэлэлцүүлэгт 47 (эмэгтэй 18, эрэгтэй 29) нийт 3 сургалт, бусад төслийн хүрээнд 6 сарын 2-ны өдрийн Монгол Улсын гаалийн хилээр импортолсон HCFC-22 болон HFC төрлийн хөргөх бодисын 2023, 2024 оны импортын мэдээ, олон улсын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн талаарх уулзалт-хэлэлцүүлэгт 6 (эмэгтэй 3, эрэгтэй 3) 8 сарын 27-ны өдрийн Монреалийн Протоколоор гидрофторт нүүрстөрөгчийг бууруулах Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулах, оролцогч талуудын уулзалтад 42 (эмэгтэй 12, эрэгтэй 30), 9 сарын 17-ны өдрийн Озоны үе давхаргыг хамгаалах Венийн Конвенцийн 40 жил, Дэлхийн Озоны өдрийг тэмдэглэх уулзалтад 50 (эмэгтэй 18, эрэгтэй 32) ЗГ-ын болон хувийн хэвшлийн төлөөлөл, импортлогчид, салбарын мэргэжилтэн, гаалийн байцаагч, засварчин техникч засварчин, техникч, их дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын багш, удирдлагууд тус тус оролцжээ.


.jpg)

