• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Шатамхай хөргөх бодистой тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлийн олон улсын сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа

2025 оны 8 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдсан “Шатамхай хөргөх бодистой агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ болон чадамжид суурилсан сургалт, үнэлгээний сурагч багш бэлтгэх сургалт” амжилттай өндөрлөлөө.

Уг сургалтыг “ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр” (HPMP) төслийн II шатны II үеийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Озоны Үндэсний Алба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын хөргөлт, агааржуулалтын холбоо, Австралийн Praxis Vocational байгууллагатай хамтран хамтран зохион байгуулсан бөгөөд олон улсын сургагч багш Michael Moller (Австрали Улс) удирдан явуулсан юм.

Сургалтын хүрээнд:

  • Шатамхай хөргөлтийн бодистой тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, оношлогоо, засвар үйлчилгээ болон суурилуулалтын онол ба дадлагын сургалтууд,
  • Монгол Улсад чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог хэрэгжүүлэх арга зүйн хэлэлцүүлэг,
  • Мастер сургагч, техникч нарын хамтарсан дадлага ажлууд, Үндэсний чадамжийн стандарт боловсруулалт зэрэг чухал сэдвүүдийг хамарсан үр дүнтэй сургалт боллоо.

Онцлох зүйлс:
Сургалтад төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, сургагч багш, техникчид хамтран оролцож, мэдлэг, туршлагаа хуваалцан, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлсэн нь энэ удаагийн сургалтын томоохон үр дүн байлаа.


Сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа, багаж хэрэгслээр дэмжлэг үзүүлсэн дараах байгууллагуудад гүн талархал илэрхийлье:

  • Синус Дочи ХХК
  • Сэрүүн Сервис ХХК
  • Термо Тех ХХК
  • Таванбишрэл ХХК

Танай хамт олны дэмжлэг, идэвхтэй оролцоо нь хөргөлтийн салбарын чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр боллоо.

2025-08-22 12:34:28