2025 оны 8-р сарын 5-8-ны өдрүүдэд, “ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр” (HPMP) төслийн II шатны II үеийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Озоны Үндэсний Алба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын хөргөлт, агааржуулалтын холбоо, Австралийн Praxis Vocational байгууллагатай хамтран “Шатамхай хөргөх бодистой агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ болон чадамжид суурилсан сургалт, үнэлгээний сурагч багш бэлтгэх” олон улсын сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг олон улсад туршлагатай сургагч багш Michael Moller (Praxis Vocational, Австрали) удирдан явуулж байгаа бөгөөд хөргөлтийн техникч, сургагч багш, бодлого боловсруулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсад чадамжид суурилсан сургалт болон үнэлгээний тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.
Сургалтын хүрээнд:
Хөргөлтийн салбар дахь чадамжид суурилсан сургалтын арга зүй болон үнэлгээний хэрэгсэл боловсруулах,
Шатамхай хөргөлтийн бодисуудтай ажиллахад шаардагдах аюулгүй ажиллагаа, суурилуулалт, оношлогоо, эвдрэл засвар зэрэг онолын болон практик ур чадварыг олгох,
Монреалийн протоколын хүрээнд “Good Servicing Practices (GSP)” буюу засвар үйлчилгээний сайн дадал-ыг танилцуулж, хэрэгжүүлэхэд чиглэж байна.