• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ” сэдэвт 3 дахь сургалтыг 2022 оны 10 сарын 19-20 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

"ГХФН/HCFC төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр"-ийн хүрээнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран "ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ" сэдэвт 3 дахь сургалтыг 2022 оны 10 сарын 19-20 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

- Озоны давхаргын хомсдол, Монреалийн протокол, Монреалийн протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын талаарх оролцогчдын мэдлэгийг нэмэгдүүлж, озон задалдаг бодисыг агаарт алдалгүйгээр засвар үйлчилгээ хийх, орлуулах бодисыг аюулгүй ашиглаж сурах зөв дадал олгож, хандлагыг өөрчлөх;

- Хөргөх бодис, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж импортлох зөвшөөрлийн тогтолцоо, хөргөх бодис, тодорхойлолт ба аюулгүй байдлын ангилал, хөргөх систем ба дулааны насос-аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагын стандартуудаар дамжуулан засвар үйлчилгээний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх;

- Шатамхай, хортой, өндөр даралттай хөргөх бодисуудын шинж чанар, тэдгээрийн аюулгүй ажиллагааны зөв дадал/сайн туршлага нэвтрүүлэх ач холбогдол;

- R-600a, R-290 хөргөх бодист суурилсан технологи болон уламжлалт HCFC/HFC төрлийн хөргөх бодист суурилсан системүүдийн харьцуулалт;

- HCFC/HFC, R-290, R-600a хөргөх бодистой хөргөлтийн тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийхэд анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтын зохион байгуулав. 

R-600a, R-290 хөргөх бодист суурилсан худалдааны хөргөх төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх дадлагын ажлыг АПУ ХК, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, тус төслийн хүрээнд байгуулагдсан "Мастер чадамж" сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгууллаа. 

Сургалтын үр дүнд Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхэд инженер техникийн ажилтнуудын оролцоог хангах замаар төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа идэвхижин өргөн цар хүрээг хамарч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний техникчдийн хөргөх бодис аюулгүй ашиглах мэдлэг, ур чадвар дээшилж, озон задалдаг болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодисын ашиглалттай холбоотой стандарт, хууль журам, бодлогын талаарх сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийг техникийн ажилтнуудад олгохын зэрэгцээ сайн туршлага/зөв дадлыг мөрдөх мэдлэг олгож, ур чадварыг дээшлүүлж, хандлагыг төлөвшүүлэх, байгаль орчин, эдийн засагт нөлөөлөх ашиг тусын талаар мэдлэг олгосон сургалт болов.

Хөргөлтийн мэргэжлийн хичээлийг заасан багш нар:

1. Профессор Ш. Энх-Амгалан "Мастер чадамж" сургалт, судалгааны төв тэргүүн, сургагч багш, Монгол улсын зөвлөх инженер

2. П. Алтанцэцэг Технологийн дээд сургуулийн багш, сургагч багш

3. Д. Яндүүлэн "Арвайн үндэс" ХХК-ийн ерөнхий инженер, Монгол улсын зөвлөх инженер

4. Х. Ундрам сургагч багш

5. Ц. Өсөхжаргал МХХАХ-ны Ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер

6. А. Отгонбаяр "Мастер чадамж" сургалт, судалгааны төвийн дадлагын багш

2022-10-21 00:00:00