“ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨРГӨЛТИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНИКЧДЭД ХӨРГӨЛТИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВ ДАДАЛ (GSP) ОЛГОХ” сэдэвт сургалтыг Озоны үндэсний алба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран 2022 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд тус бүр 25 оролцогчтойгоор зохион байгуулна.
Иймд сургалтанд хамрагдах хүсэлтэй хөргөлтийн засвар, техникчид овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаягийг 10 дугаар сарын 17-ний дотор доорх материалуудын хамт mongolia.ozone@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.
- Хөргөлтийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн оролцогчийн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Оролцогчийн товч намтар Хүний тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллын дагуу оролцогчдыг сонгоно гэдгийг анхаарна уу. Сургалт үнэ төлбөргүй
2022-10-14 00:00:00