• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“МОНГОЛ УЛСАД НУТАГШУУЛСАН ХӨРГӨЛТИЙН СТАНДАРТУУДЫГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ, ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ”-ыг цахимаар зохион байгууллаа

Зохион байгуулагч: БОАЖЯ-ны Озоны үндэсний алба

Дэмжигч байгууллага: НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр & Монреалийн протоколыг хэрэгжүүлэх Олон талт сан

“Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколыг хэрэгжүүлэх, удирдлага зохион байгуулалтыг бэхжүүлэх нь” төслийн хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 10 сарын 29-ний өдөр БОАЖЯ-ны Озоны үндэсний алба (ОҮА)-аас “МОНГОЛ УЛСАД НУТАГШУУЛСАН ХӨРГӨЛТИЙН СТАНДАРТУУДЫГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ, ХӨРГӨЛТ, АГААРЖУУЛАЛТЫН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ”-ыг цахимаар зохион байгууллаа. 

Сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, ХААИС-ийн Инженер, технологийн сургууль, Технологийн дээд сургууль, Техник, технологийн дээд сургууль, Барилгын политехникийн коллеж, Монгол-Солонгосын политехникийн коллеж, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис ашиглан хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 42 оролцогч оролцлоо.

Сургалтаар хөргөлт, агааржуулалтын салбарт ЕХ-ны стандартаас 1:1 харьцаагаар орчуулан нутагшуулсан доорх стандартуудын талаар товч танилцуулж, сургалтын байгууллагууд сургалтын хөтөлбөртөө тусгах, мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах боломжийн талаар хэлэлцэж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдэв. 

 

 

 

  1. MNS EN 13313:2017: Хөргөлтийн систем болон дулааны насос – Ажилтны ур чадвар
  2. MNS ISO 817:2020: Хөргөх бодис – Тэмдэглэгээ ба аюулгүй байдлын ангилал
  3. MNS ISO 5149-1:2020 1-р хэсэг: Тодорхойлолт, ангилал ба сонгох шалгуур
  4. MNS ISO 5149-2:2020 2-р хэсэг: Зураг төсөл, үйлдвэрлэл, сорилт, тэмдэглэгээ ба баримтжуулалт
  5. MNS ISO 5149-3:2020 3-р хэсэг: Суурилуултын талбай
  6. MNS ISO 5149-4:2020 4-р хэсэг: Ажиллагаа, үзлэг үйлчилгээ, засвар ба сэргээлт

Салбарын төлөөллүүд цаашид нэгдсэн нэг үг хэллэгтэй болох нь хөргөлт, агааржуулалтын салбарын чухал асуудал болоод байгааг онцолж, ОҮА-ны зүгээс олон улсын стандартуудыг орчуулан нутагшуулах явцад хэд хэдэн удаагийн зөвлөлдөх уулзалтаар дамжуулан үг хэллэг зүгшрүүлэх санал авсныг дурдлаа. Түүнчлэн 2020 онд Стандарт хэмжил зүйн газрын даргын А/262 дугаар тушаалаар Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн стандартчиллын техникийн хороо (ТХ-49)-г шинээр байгуулсан ба энэ нь стандартад аливаа өөрчлөлт оруулахад техникийн хороондоо санал гаргаж хэлэлцүүлэн өөрчлөлт оруулах боломжтойгоороо давуу талтай юм. Иймд үг хэллэгт засвар оруулах шаардлагатай гэж үзэж байвал салбарын төлөөллүүд маань хоорондоо хэлэлцээд дээрх Техникийн хороогоор батлуулах бүрэн боломжтой гэдгийг дуулгав.

Сургалтын төгсөглд их, дээд сургуулийн багш, мэргэжилтнүүд хамтарч хөргөлт, агааржуулалтын салбарын стандартуудыг сургалтын хөтөлбөрт тусгах, хөргөлтийн салбарын арга зүйн талаар гарын авлага, сурах бичиг боловсруулах эсвэл орчуулах талаар санал нэгдэв.

2021-11-04 10:54:31