• (+976) 70004424
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх судалгаа (гол оролцогч талууд)

Монгол Улсад хэрэгжүүлж буй Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг тодорхойлох судалгаанд оролцож хамтран ажиллана уу.

Судалгааны холбоос: https://forms.gle/gL2jz9UAPc9VDtNg7


Озоны үндэсний алба нь Монгол Улсад Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлт болон озон задалдаг бодис, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) бодисын хэрэглээг үе шаттай бууруулах арга хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг тодорхойлох зорилгоор судалгаа авч байна.

Судалгаагаар дараах чиглэлээр санал, мэдээлэл цуглуулна. Үүнд:

  • Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголт
  • ГХФН/HCFC, ГФН/HFC бодисын хэрэглээг үе шаттай бууруулах арга хэмжээ, квотын талаарх мэдээлэл
  • Хөргөлт, агааржуулал(кондиционер)-тын тоног төхөөрөмжийн холбогдох зохицуулалт, тусгай зөвшөөрлийн цахим системийн талаарх ойлголт
  • Байгаль орчин, озон-уур амьсгад ээлтэй, технологийн шилжилт

Холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтэн болон бусад оролцогч талуудыг судалгаанд идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцахыг урьж байна.

Судалгааны үр дүнг холбогдох арга хэмжээ, сургалт, сурталчилгааг төлөвлөх, мэдээ мэдээлэл хуваалцах, бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг сайжруулахад ашиглах юм.

Баярлалаа!

2026-10-26 16:30:23