БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам (MEE) нь хөөс үүсгэгч бодисоор гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) болон ГХФН-агуулсан холимог ашиглан шахмал полистирол (XPS - extruded polystyrene) хөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох шинэ журам гаргалаа.
Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын ГХФН-ыг үе шаттай бууруулах менежментийн төлөвлөгөө (HPMP)-ийг хэрэгжүүлэх, Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц болон озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал алхам болж байна.
Хоригт хамрагдах XPS (extruded polystyrene) хөөсөн бүтээгдэхүүн
Уг хориг нь полистиролын давирхай (polystyrene resin) эсвэл түүний кополимер(copolymers)-оор үйлдвэрлэсэн XPS хөөсөн бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд үндэсний болон салбарын стандартаар тодорхойлсон дулаалга, барилгын материалын өргөн хүрээг хамарна.
Үүнд:
Уур амьсгал болон озоны давхаргыг хамгаалах ач холбогдол
БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны мэдээлснээр, энэхүү арга хэмжээ нь Монреалийн протоколын хүрээнд тогтоосон ГХФН-ыг үе шаттай бууруулах зорилтуудыг биелүүлэх, XPS үйлдвэрлэлийн салбарт озон задалдаг бодисын хэрэглээг бүрэн зогсоох, байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай орлуулах технологи, бодисыг нэвтрүүлэхэд чиглэж байна.
Энэхүү шилжилт нь озоны давхаргыг хамгаалахаас гадна хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд мэдэгдэхүйц бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлэхээр хүлээгдэж байна.
XPS хөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ГХФН-ыг үе шаттай зогсоох нь онцгой ач холбогдолтой. Учир нь уламжлалт байдлаар хөөс үүсгэгч бодис болгон ашиглаж ирсэн HCFC-22 (R-22) болон HCFC-142b нь озон задалдаг бодис төдийгүй дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй хүлэмжийн хий юм.
HCFC-142b-ийн 100 жилийн хугацаанд дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (GWP) нь нүүрсхүчлийн хийгээс ойролцоогоор 1,980 дахин их бол HCFC-22-ынх ойролцоогоор 1,760 байна.
Иймээс үйлдвэрлэлийн явцад болон хөөсөн бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд агаарт ялгарах харьцангуй бага хэмжээний эдгээр бодис ч уур амьсгалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.
БНХАУ-ын ГХФН-ыг үе шаттай бууруулах хөтөлбөрийн хүрээнд XPS үйлдвэрлэлийн салбарт ГХФН-ын үйлдвэрлэлийг бууруулснаар ойролцоогоор 18.62 сая тонн CO₂-экв хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай дүйцэхүйц уур амьсгалын үр өгөөж аль хэдийн бий болсон байна.
Хэрэгжилт ба хяналт
Бүх шатны байгаль орчны байгууллагуудад хяналт шалгалтыг эрчимжүүлж, журмын хэрэгжилтийг бүрэн хангах үүрэг өгсөн байна.
Хоригийг зөрчин ГХФН ашиглаж буй нь тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд холбогдох байгаль орчны хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалтын арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэнэ.
Энэхүү шийдвэр нь HPMP-ийн хүрээнд XPS хөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг өөрчлөн шинэчлэх БНХАУ-ын урт хугацааны хүчин чармайлтын эцсийн шат болж байна.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн технологийн шинэчлэлийн төслүүд, бодлогын арга хэмжээ болон салбарыг дэмжих хөтөлбөрүүдийн үр дүнд үйлдвэрлэгчид ГХФН-д суурилсан технологиос тогтвортой, байгаль орчинд ээлтэй орлуулах технологи руу үе шаттай шилжсэн байна.
Шинээр баталсан хориг нь тухайн салбарт ГХФН ашиглахыг бүрэн зогсоох зохицуулалтын тодорхой эцсийн хугацааг тогтоож өгчээ.
Бодлогын эх сурвалж:
https://www.mee.gov.cn/xxgk2018/xxgk/xxgk01/202512/t20251216_1137894.html
Бодлогын эх сурвалжийн албан бус орчуулга:
БНХАУ-ын хориг:
Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН, HCFCs)-ыг хөөс үүсгэгч бодис болгон ашигласан шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох тухай зарлал
БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам
|
Нэр |
ГХФН-ыг хөөс үүсгэгч бодис болгон ашигласан шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох тухай зарлал |
||
|
Баримт бичгийн индекс |
000014672/2025-00384 |
Ангилал |
Агаар мандлын орчны менежмент |
|
Гаргасан байгууллага |
Экологи, байгаль орчны яам |
Баримт бичиг үйлдсэн огноо |
2025.12.10 |
|
Дугаар |
2025 оны 31 дүгээр зарлал |
|
|
Зарлалын агуулга
Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц болон Озоны давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол (цаашид “Протокол” гэх)-оор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор, Озоны давхаргыг задалдаг бодисын менежментийн журмын холбогдох заалт болон БНХАУ-ын шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын ГХФН-ыг үе шаттай халж бууруулах менежментийн төлөвлөгөөний шаардлагыг үндэслэн, тус салбарт гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН, HCFCs)-ын хэрэглээг бүрэн хориглоно.
Протоколд заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, озоны давхаргыг задалдаг бодисыг хэрэглээнээс халах, салбарыг нүүрстөрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй технологийн чиглэлээр хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих зорилгоор дараах асуудлыг зарлаж байна.
Нэг. Үйлдвэрлэлд тавих хориг
2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ГХФН болон ГХФН агуулсан холимог бодисыг хөөс үүсгэгч болгон ашигласан шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглоно.
Хоёр. Хоригт хамрагдах бүтээгдэхүүний тодорхойлолт
Энэхүү зарлалд хамаарах шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүн гэж полистиролын давирхай болон түүний кополимер(copolymers)-ийг үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгон, бага хэмжээний нэмэлт бодис нэмж, халаан шахаж хэвлэх аргаар үйлдвэрлэсэн, битүү нүх сүв бүхий хатуу хөөсөн хуванцрыг хэлнэ.
Үүнд хавсралтад заасан стандартын шаардлагад хамаарах шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүнүүд багтана.
Гурав. Хэрэгжилт, хяналт, хариуцлага
Бүх шатны экологи, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд дээрх шаардлагыг чанд мөрдүүлэх, шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт ГХФН-ыг үе шаттай халж бууруулах ажлыг бодитой хэрэгжүүлэхэд хяналт тавина.
Дээрх шаардлагыг зөрчин ГХФН ашигласан аж ахуйн нэгжүүдэд экологи, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Үүгээр зарлав.
Хавсралт: Шахмал полистирол хөөсөн бүтээгдэхүүний хамрах хүрээг тодорхойлох стандартын жагсаалт
|
№ |
Стандартын дугаар |
Стандартын нэр |
|
1 |
GB/T 10801.2 |
Дулаан тусгаарлалтын зориулалттай шахмал полистирол хөөсөн материал (XPS) |
|
2 |
GB/T 30595 |
Барилгын дулаалгад зориулсан шахмал полистирол дулаалгын хавтангийн (XPS) системийн материал |
|
3 |
QB/T 5166 |
Хүйтэн агуулахад зориулсан шахмал полистирол хөөсөн материал (XPS) |
|
4 |
QB/T 5167 |
Геотехникийн зориулалттай шахмал полистирол хөөсөн материал (XPS) |
|
5 |
JC/T 2627 |
Барилгын дулаан тусгаарлалтын зориулалттай графитаар өөрчилсөн шахмал полистирол хөөсөн хавтан (GXPS) |
Албан ёсны баталгаажуулалт
Хуулбарыг хүргүүлсэн: БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо; Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам.
БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Тамгын газар 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэвлэн гаргав.
Тайлбар
БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Агаар мандлын орчны газрын холбогдох албан тушаалтан энэхүү болон өөр нэг зарлалын талаар сэтгүүлчдийн асуултад хариулсан тайлбар: