Та бүхэн Монгол Улсад хэрэгжүүлж буй Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол болон Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг тодорхойлох судалгаанд оролцож тусална уу.
Таны оролцоо бидэнд яагаад чухал вэ?
Таны өгсөн хариулт нь олон нийтийн:
- Озоны давхарга, Монреалийн протоколын талаарх мэдлэг
- Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх ойлголт
- ГХФН/HCFC болон ГФН/HFC бодисын талаарх мэдлэг
- Байгаль орчинд ээлтэй, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар багатай технологи
- Тусгай зөвшөөрлийн цахим системийн талаарх ойлголт зэргийг тодорхойлоход ашиглагдана.
Судалгааг бөглөх хугацаа: 5–10 минут
Эсвэл QR кодыг уншуулж судалгаанд оролцоно уу.
Та бүхний оролцоо озон болон уур амьсгалыг хамгаалах талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх цаашдын үйл ажиллагааг төлөвлөхөд үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Баярлалаа.
2026-09-21 11:40:59