• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
Барилгын политехник коллежтой хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.

2025 оны 11 дүгээр сарын 6-ны 14:00 цагт Барилгын политехник коллеж(БПК)-той хамтран “Хөргөлт, агааржуулалтын системийн угсралт, засвар үйлчилгээ” мэргэжлийн Техникийн боловсрол, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтыг “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг II шатны хэрэгжилтийн хүрээнд зохион байгууллаа.

Тус уулзалтад Барилгын политехник коллежийн захирал Т.Амарзаяа, Техникийн боловсролын сургалт хариуцсан арга зүйч Н.Саранхүү, сантехникийн мэргэжлийн багш Х.Энхийн-Уянга, агааржуулалтын системийн мэргэжлийн багш Б.Номин болон Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн, ОҮА-ны мэргэжилтэн Б.Номингэрэл нар оролцлоо.

Уулзалтаар “Гидрохлорфтортнүүрстөрөгч (ГХФН/HCFC) бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан чадамжид суурилсан “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн танилцуулгыг ОҮА-ны ахлах мэргэжилтэн, төслийн нэгжийн зохицуулагч Д.Дуламсүрэн хийлээ. Цаашид хамтран дээрх сургалтын хөтөлбөрийн “Байгаль орчинд ээлтэй хөргөх бодис сонгох” чадамжийн нэгжийг мэргэжлийн суурь хичээлийн заавал судлах чадамжийн нэгж (судлагдахуун)-ны, “Засвар үйлчилгээний үед хөргөх бодистой харьцах” чадамжийн нэгжүүдийг мэргэшүүлэх хэсгийн заавал судлах судлагдахуунд  тус сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгад суулгаж,  хэрэгжүүлэхээр санал нэгдэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2025-11-07 16:45:47