• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn; mongolia.ozone@gmail.com
ЦАХИМ СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Цахим системд бүртгүүлэх заавар

Oзон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл цахим системд шилжсэнтэй холбоотойгоор бүртгэл үүсгэж байгаа тул доорх холбоосоор хандана уу.

https://ozone.met.gov.mn/

Системд хандахын тулд дараах мэдээллийг шинэчлэн mongolia.ozone@gmail.com цахим хаягаар ирүүлэн системд бүртгэл үүсгүүлснээр цахим системд зөвшөөрлийн хүсэлт илгээх боломжтой болно.

Хуулийн этгээд:

1.     Регистрийн дугаар /Компани/

2.     Мэйл хаяг 

3.     Утасны дугаар

4.     Бүртгэлтэй хаяг/Байгууллагын хаяг /

5.     Овог нэр /Хариуцаж буй ажилтны овог нэр/

Хувь хүн:

1.     Регистрийн дугаар

2.     Мэйл хаяг 

3.     Утасны дугаар

4.     Бүртгэлтэй хаяг

5.     Овог нэр

Анхааруулга:

1.Цахим системд нэвтрэн орохын өмнө “Хэрэглэгчийн гарын авлага”-тай танилцана уу. https://ozone.mn/59/single

2.Энэхүү систем нь гар утсанд зориулагдаагүй бөгөөд системд зөөврийн болон суурин компьютероос хандахыг анхаарна уу. 

3.Цахим системд шилжсэн 2025 оны квот /тоо хэмжээ/ -доо бүртгүүлсэний дараа тусгай зөвшөөрлөөр бодис тоног төхөөрөмж импортлох эрх үүсэхийг анхаарна уу.

4.Цахим системд өөрсдийн эрхээр анх удаа нэвтрэхэд хэрэглэгчийн мэдээллийг шинэчлэх шаардлагатай. Шинэчлэх товчийг дарснаар Байгууллагын мэдээлэл хувийн мэдээлэл, нууц үг, цахим хаяг шинэчлэх бүхий дэд талбаруудаас сонгон мэдээллийг шинэчлэх боломжтой. 

5.Квот /тоо хэмжээ/ - д өмнөх жилийн 12 сард бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэнээр тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ баталгаажуулна.

6.Тусгай зөвшөөрлөө тоног төхөөрөмж оруулж ирэх болгондоо хүснэ.

2025-02-27 13:43:55