• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
ХӨРГӨЛТ, АГААЖУУЛАЛТЫН ЗАСВАРЧИН, ТЕХНИКЧДИЙН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭЖ МЭРГЭШЛИЙН ТҮВШИН ТОГТООН ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТАВ ДАХЬ УДААГИЙН ҮНЭЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд  БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны "Мастер Чадамж" сургалт судалгааны төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын Үнэлгээ, баталгаажуулалтын албатай хамтран “Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээ” мэргэжлийн чиглэлээр хөргөлттэй агуулахын засвар үйлчилгээний техникчдийн чадамжийг үнэлж мэргэшлийн түвшин тогтоон чадамжийн гэрчилгээ олгох үнэлгээг 2 үе шаттай буюу 3-р сарын 27-нд оношилох үнэлгээ, 3-р сарын 28, 29-нд онолын болон ур чадварын үнлэгээг зохион байгуулав.
RPL үнэлгээнд ашиглах хөргөлттэй агуулахын стандын тоног төхөөрөмж, угсралтад нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч , дэмжин ажилласан "АРГАЛАНТ АРВИС" ХХК, "ТАВАН БИШРЭЛ" ХХК, "ЦИКЛ ХҮЧ" ХХК, "ДАНАЙ УУЛ" ХХК  -нуудын удирдлага, хамт олонд талархал илрэхийлье.        
Тус үнэлгээнд нийт 9 засварчин, техникчид өөрийн хүсэлтээр хамрагдсанаас 3 иргэн чадамжтай гэж үнэлэгдсэн. Хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах, баталгаажуулах багийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирлын тушаалаар томилж, Үнэлгээний ажилтнаар хөргөлт, агааржуулалтын салбарын мэргэшсэн үнэлгээний ажилтан Технологийн дээд сургуулийн Хөргөлтийн тэнхимийн багш П.Алтанцэцэг, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх "Мастер чадамж" сургалт, судалгааны төвийн дадлагажуулагч багш А.Отгонбаяр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбооны дэргэдэх "Мастер чадамж" сургалт, судалгааны төвийн Тэргүүн Ш.Энх-Амгалан, ажиглагчаар Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, АПУ ХК-ийн аммиак, хөргөлт, ашиглалтын ахлах инженер Г.Энхбат, Американ хитинг энд күүлинг ХХК-ийн захирал, хөргөлтийн инженер Т.Батжаргал нар ажилласан бол Хөндлөнгийн баталгаажуулагчаар институтийн Үнэлгээ, баталгаажуулалтын албаны арга зүйчид удирдлага арга зүйгээр ханган ажиллалаа.

2024-03-28 00:00:00