Дэлхийн хөргөлтийн өдрийг Английн Дербишир дэх Дэлхийн хөргөлтийн өдрийн Нарийн бичгийн дарга нарын газраас тогтоосон олон улсын өдөр юм. Жил бүрийн 06 сарын 26-ны өдөр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хөргөлтийн технологи ямар ач холбогдолтой болохыг таниулах, мөн хөргөлт, агааржуулалт болон дулааны насосны салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан.
Дэлхийн хөргөлтийн өдрийг Их Британийн Хөргөлтийн хүрээлэнгийн ерөнхийлөгч асан, хөргөлтийн зөвлөх Стивен Гилл санаачилсан юм. 2018 оны 10 сард Америкийн халаалт, хөргөлт, агааржуулалтын инженерүүдийн нийгэмлэг нь Дэлхийн хөргөлтийн өдрийг дэмжихээ амласан. Түүнчлэн 2019 оны 02 сард Парис хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Озоны асуудал хариуцсан үндэсний ажилтнуудын уулзалтын үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр дээрх санаачлагыг дэмжиж буйгаа илрэхийлснээр 2019 оны 06 сарын 26-ны өдөр анхны Дэлхийн хөргөлтийн өдөр тохиосон юм.
Дэлхийн хөргөлтийн өдрийн талаар дэлгэрэнгүй танилцах: https://worldrefrigerationday.org/