• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
ХАЛУУН ДЭЛХИЙГ СЭРҮҮЦҮҮЛЭХҮЙ СЭДВИЙН ДОР ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ-ИЙН СУРАГЧ, ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШЛАА

Жил бүрийн 2023 оны 9 сарын 16-ны өдөр тохиодог "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах" өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Техник Технологийн Дээд Сургууль - IET, Техник Технологийн Политехник Коллеж болон Технологийн дээд сургууль-тай хамтран тус сургуулиудын бүх түвшинд суралцаж буй сурагч, оюутнуудын мэдлэгийг нэмэгдүүлэх, мэдлэг түгээх зорилгоор Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн озоны давхарга, түүний цоорол, уур амьсгалын өөрчлөлтөд озон задалдаг бодисын нөлөө, Монгол Улс болон Дэлхий дахин хэрхэн озоны давхаргыг хамгаалж буй талаар мөн Озоны үндэсний албаны явуулдаг үйл ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд лекц уншлаа.

Лекцийг Техник Технологийн Дээд Сургууль - IET-ын захирал Ц.Баярмаа нээж үг хэлсэн ба сургуулийн орчныг Озоны үндэсний албаны нийт ажилчдад танилцуулж цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсоныг онцгойлж байна.

 

2023-09-15 17:19:24