• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Хөргөлтийн засвар үйлчилгээний салбарын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Техник Технологийн Политехник Коллежтэй хамтран ажиллах тухай уулзалт болов.
Озоны үндэсний алба нь тус үйл ажиллагааны хүрээнд Техник Технологийн Политехник Коллеж-д хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээгээр суралцаж буй/суралцах сурагчдыг дэмжих, багш бэлтгэх мөн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зэргээр хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.
 
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаар харилцан тохиролцов:
 
  • Техник Технологийн Политехник Коллежийн 2020 оноос бэлтгэж буй хөргөлт, агааржуулалтын салбарын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, шинэчлэх
  • Сургалтын орчин нөхцлийг сайжруулах, тусгай лаборатори нээхэд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх
  • Багш, сурагчдыг ном, гарын авлага, мэдээлэл түгээх материалуудаар дэмжих, сургалтын хөтөлбөрт тохирсон сурах бичгийг хамтран боловсруулах
  • Багшийг бэлтгэх, онол мэдлэг болон дадлагын ур чадварыг хөгжүүлэх, мэргэшүүлэх
чиглэлд хамтран ажиллах тухай ярилцлаа.
2023-05-03 18:00:00