• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
2023 оны 3 сарын 24-ны өдөр Озоны үндэсний албанаас "Хөргөлтийн шинэ технологийн танилцуулга – Дэлхийн чиг хандлага" сургалтыг танхимаар зохион байгуулав.

Энэ удаагийн сургалт нь хөргөлтийн засвар үйлчилгээний салбарт шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж буй бизнес эрхлэгч, албан байгууллага болон хувь хүнийг дэмжих, чиглүүлэх, татан оролцуулах, мэдлэг түгээх зорилготой юм.

Түүнчлэн энэ салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Озоны үндэсний албаны зүгээс эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэмжих, санал бодлыг тусгах, зөвлөлдөн уулзах зэрэг ажлуудыг сургалт, уулзалтуудаар дамжуулан тасралтгүй хүргэхийг зорьж байгаа ба өнөөдрийн сургалтад хүрэлцэн ирсэн нийт оролцогчдоос 33.3%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Энэхүү сургалтаар дараах сэдвүүдийг онцлон танилцуулав.

1. Озоны үе давхаргыг хамгаалах асуудал ба хөргөлт, агааржуулалтын уялдааны тухай

2. Озон задалдаг бодис, хөргөлт агааржуулалттай холбоотой мөрдөж буй үндэсний хууль тогтоомжийн тойм

3. Озон задалдаг бодис, дэлхийн дулааралд өндөр нөлөөтэй болон бусад орлуулах бодист зөвшөөрөл олгох тогтолцоо, хөргөх бодисын технологийн чиг хандлага, гэрчилгээжүүлэлтийн асуудал

4. Хөргөх бодисын технологийн чиг хандлага, аюулгүй ажиллагаа, гэрчилгээжүүлэлтийн асуудал

5. Хөргөлтийн техник технологийн шинэ дэвшил

6. Мэргэжлийн холбоо, сургалтын төвийн танилцуулга, Өмнөх мэдлэг ур чадвар (RPL)-ыг хүлээн зөвшөөрөх үнэлгээний үр дүн, сургамж

7. Өмнөх мэдлэг ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ (RPL)-ний талаарх танилцуулга

Сургалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Б.Энхзул урилгаар оролцож "Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх үнэлгээ (RPL), түүнийг байгуулах эрх зүйн орчин, үнэлгээнд хэрхэн хамрагдах, үүний ач холбогдол" сэдвээр нийт оролцогчдод илтгэл танилцууллаа.

Өнөөдрийн сургалтад хүрэлцэн ирсэн нийт оролцогчид болон илтгэл танилцуулсан багш нар, хүндэт зочиддоо талархал илэрхийлье.

 

2023-03-24 17:46:57