• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
"Хөргөлтийн шинэ технологийн танилцуулга – Дэлхийн чиг хандлага" сэдэвт танилцуулга сургалт зохион байгуулагдах БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Хөргөлтийн технологийн чиг хандлага хаашаа явж байна, энэ салбарт шинээр бизнес эхлүүлж байгаа эсвэл компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдсэн бол та юун дээр анхаарах вэ, хэрхэн ажилчдынхаа ур чадварын түвшинг тогтоох, сайжруулах, хөгжүүлэх вэ, тусгай зөвшөөрлийн тогтолцоо, салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн шинэ технологи зэрэг мэдээллийг уг танилцуулах сургалтаас та бүхэн бүрэн авах боломжтой.

Өнөөгийн нийгэмд “мэдээлэл” нь шинэ “супер хүч” болоод байгаа билээ. Та мэдээлэлтэй байснаар цаг хугацаа, хөрөнгө-мөнгө, хөлс хүчээ хэмнэж чадна.

Сургалт нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно.

Хэзээ: 2023 оны 3-р сарын 24-ний 09:30 – 12:00 цаг

Хаана: Тусгаар тогтнолын ордны 1 давхарт Сошиал хаус танхим

Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf0aN4kSfe-O6DWhi7RGe6jmYjv2bND-41CH3Xu2Bs_BZlXpA/viewform?fbclid=IwAR0NLKGLkVoNxlx7zyIc__gcC_M_sfpScpWhSm0IKvnIGfTYRP37HATQs5w

Жич: Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нэг л удаа уг танилцуулах сургалтыг зохион байгуулж байгаа тул дахин зохион байгуулагдахгүй гэдгийг анхаарна уу.

2023-03-09 17:52:51