УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО: Монгол Улсын одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй квот, зөвшөөрлийн тогтолцооны нөхцөл байдал, цаашид хэрхэн бэхжүүлэх талаар судалж дүн шинжилгээ хийж, квот, зөвшөөрлийн хүсэлт болон зөвшөөрөл олголтын үйл явцад зохих стандарт үйл ажиллагааны журмыг боловсруулах зорилготой “ГХФН/HCFC хөргөх бодист үр дүнтэй хяналт тавих, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд тоо хэмжээ, тусгай зөвшөөрөл, мэдээллийн хяналтын тогтолцоог хянан үзэх” “Монгол Улсад Гидрохлорфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн судалгааны ажлын урьдчилсан үр дүн, стандарт үйл ажиллагааны журмын төслийг оролцогч талуудад танилцуулах, судалгааны ажил, журмын төсөлд талуудын санал шүүмжийг тусгаж эцэслэх юм.
Монгол Улс Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол (МП)-ын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сард соёрхон баталсан бөгөөд озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн хүчтэй хүлэмжийн хий, хөргөх бодисын хэрэглээг 2024 оноос эхлэн 2040 оны дунд үе гэхэд үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулах үүрэг хүлээж байна.
Тиймээс энэхүү үйл ажиллагааны үр дүн нь HFC/ГФН-ийн төрлийн бодисын импорт, хэрэглээнд зөвшөөрөл олгох, тайлагнах механизмыг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй зөвшөөрлийн тогтолцоонд бэхжүүлэх, цогцоор нь хэрэгжүүлэхэд бэлэн байх нөхцөлөөр хангахад дэмжлэг болох юм.
Оролцогч талууд уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 11-312458, 99425912, 99895735 утсаар болон mongolia@ozone.gmail.com и-мэйл хаягаар авна уу.