• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Арктик орчмын хэвийн бус үзэгдэл
Хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон зураг дээр Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өнгөрсөн жилийн эцсээс эхлэн Арктик (хойд туйл) дээрх озоны цоорхой мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн нилээд ховор үзэгдлийг Антарктид (өмнөд туйл) дээрх озоны цоорхойтой харьцуулж судалсан байна.
 
Өвлийн улиралд жил бүр Антарктид дээр хэт хүйтэн цаг агаар нь галоген (хөргөх бодис болон бусад аж үйлдвэрээс ялгарах хлор, бром гэх мэт химийн бодисууд)-тай хавсран үлэмж өндөрт мөсөн үүл үүсгэдэг нь дулаарах үед нарны гэрлийн нөлөөгөөр урвалд орж өмнөд туйл дээрх озоны хэмжээг багасгадаг. Тийм учраас эрдэмтэд жил бүр озоны цоорхойн хэмжээг тогтмол хянан шинжилж байдаг. Жишээ нь, өнгөрсөн жил Антарктид орчмын давхраат мандлын доод хэсгийн температур хэвийн хэмжээнээс нэмэгдсэнээр Антарктид дээрх озоны цоорхойн хэмжээ (1982 оноос хойшхи хамгийн бага) харьцангуй бага байжээ. 
 
Гэвч Арктик орчмын агаар мандлын нөхцөл байдал бол түүнээс ялгаатай. Антарктидаас ялгаатай нь хойд туйлд агаарын температур Антарктид шиг хэт их хүйтэн биш. Гэхдээ энэ жилийн хувьд хойд туйлын хуйлраанд хэт хүйтэн агаарыг хуримтлуулан их өндөрт мөсөн үүл үүсгэж, озоны цоорхой томрох урвалыг эрчимжүүлж байна гэж эрдэмтэд үзсэн. 
 
Иймд улиралын чанартай температурын өөрчлөлтөөс шалтгаалан ирэх хэдэн долоо хоногт озоны цоорхойн хэмжээ багасна гэж үзэж байлаа. Арктик дээрх озоны цоорхойн энэхүү хэвийн бус үзэгдэл нь агаар мандлын орчил урсгалын нөхцөл байдлаас хамааралтай байна. Энэ жилийн Арктикийн озоны цоорхойн хэмжээ бусад жилүүдтэй харьцуулахад хэвийн бус байжээ. 
 
Ерөнхийдөө, эрдэмтэд агаар мандал дахь галогений хэмжээ багасаж, озоны давхарга нөхөгдөж байгааг Антана Банержийн саяхан хийсэн “Монреалийн протоколын ач тусаар Өмнөд хагасын орчил урсгалын хандлага дахь зогсхийлт” сэдэвт судалгаагаар нотолж байна. 
2021-06-28 15:24:37