• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
Антарктидын "ОЗОНЫ ДАВХАРГЫН ЦООРОЛ" 2020 онд сүүлийн арав гаруй жилийн дунджаас илүү том хэмжээнд хүрлээ
2020 онд озоны цоорлын хэмжээ 8 сарын дунд үеэс нэмэгдэж 10 сарын эхэн үед хамгийн дээд хэмжээ болох 24 сая км2 хэмжээнд хүрчээ. Энэ нь сүүлийн арван жилийн дунджаас харьцангуй өндөр байгаа ба одоогоор 23 сая км2 хэмжээтэй байна. 
2020 оны энэ том озоны цоорол нь хойд туйлын хүчтэй хуйлрааны нөлөөгөөр Антарктид дээрх озоны давхарга орчмын агаарын температур буурснаас улбаатай хэмээн эрдэмтэд үзжээ. 
Озон задрах үйл явц нь 10-50 км-ийн өндөрт орших давхраат мандлын агаарын температуртай шууд хамааралтай. 
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст хаврын улирал (8-10 сар)-д Антарктид дээрх озоны цоорлын хэмжээ нэмэгдэж, 9 сарын дунд үеэс 10 сарын дунд үе хүртэлх хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрдэг. Харин хаврын улиралын сүүл үед агаарын температур нэмэгдсэнээр туйлын хуйлраа суларч, озон задрах үйл явц удааширдаг байна. Ингэснээр 12 сарын эцсээр озон хэвийн хэмжээндээ очдог байна. 
 
2021-06-28 15:22:12