• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн АЛТАН ГАДАС одонгоор шагнууллаа

Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй хөдөлмөр бүтээлийг нь үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэнг "АЛТАН ГАДАС" одонгоор шагналлаа.

БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн нь байгаль орчны салбарт ажиллах хугацаандаа Монгол улсад Монреалийн Протоколоор зохицуулдаг Озон задалдаг бодис болон орлуулах бодисын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, холбогдох олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, дотоодын стандартуудыг боловсруулах, холбогдох салбарын ажилтнуудыг чадавхжуулах, сургах болоод салбарын ном товхимол хэвлэл нийтлэл бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн хүндтэй шагнал гардан авсан ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэнд эрүүл энх, аз хийморь дүүрэн байхын ерөөл өргөж, ажлын хамт олон болон хамтран ажилладаг байгууллага, салбарын хамт олноос нь баяр хүргэе.

2024-03-22 00:00:00