• (+976) 11-312458
  • mongolia@ozone.mn
"ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН "ОЗОН-УУР АМЬСГАЛ" СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреалийн протоколд гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Озоны өдрийг дэлхий даяар жил бүр олон нийтэд озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлан тэмдэглэдэг.

Энэ жилийн "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, протоколын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ" сэдэвт уран бүтээлийн уралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

  • Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын холбоо хамаарал болон Монреалийн протоколын ололт амжилтыг таниулах, дэмжих;
  • Озоны үе давхаргыг задалдаг бодис (Ozone Depleting Substances)-ын хэрэглээг бууруулах, гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад олон нийтийн оролцоог тасралтгүй үргэлжлүүлэн дэмжих зэрэг болно. 

 

УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: 

  1. 2021 оны 09 сарын 16: Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН, УУР АМЬСГАЛ" уран бүтээлийн уралдааныг үндэсний түвшинд нээх
  2. 2021 оны 09 сарын 16 - 2021 оны 12 сарын 31: Уралдааны агуулга, сэдвийг олон нийтэд сурталчлах, түгээх
  3. 2022 оны 01 сарын 01 - 2022 оны 03 сарын 31: Оролцогчдын бүтээлийг цахим платформ (https://www.ozone2climate.org/)-оор хүлээн авах
  4. 2022 оны 04 сарын 01 - 2022 оны 05 сарын 15: Үндэсний түвшний оролцогчдыг үнэлэх, шалгаруулах
  5. 2022 оны 05 сарын 16 - 2022 оны 05 сарын 31: Үндэсний түвшний ялагчдыг тодруулж, бүсийн уралдаанд оролцох бүтээлийг тодруулах, мэдэгдэх 
  6. 2022 оны 06 сарын 01: Бүсийн түвшний уралдааныг нээх 
  7. 2022 оны 07 сарын 01 - 2022 оны 07 сарын 31: Бүсийн уралдаанд оролцогчдыг үнэлэх, шалгаруулах (Бүсийн озоны алба, олон нийтийн санал, шүүх зөвлөлийн бүрэлдэхүүн)
  8. 2022 оны 09 сарын 16: Бүсийн уралдааны ялагчдыг тодруулж, бүсийн болон үндэсний ялагчдад шагнал гардуулах 

 

ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ: 

  • ХҮҮХЭД: 2021 оны 09 сарын 16-ны өдрийн байдлаар 15 болон түүнээс доош насны хувь хүн эсвэл багаар оролцогчид
  • НАСАНД ХҮРЭГЧИД: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 15-аас дээш насны хувь хүн эсвэл багаар оролцогчид

 

БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ: 

  1. ГЭРЭЛ ЗУРАГ: Аливаа засвар ороогүй камераар авсан гэрэл зураг (Нэмэлт объект нэмэх эсвэл эх зургаас ямар нэгэн объект хасах зэрэг засваргүй. Харин гэрэл сүүдэр, өнгө зэрэг гэрэл зургийн бага зэргийн тохируулгыг ашиглаж болно.)
  2. ГАР ЗУРАГ: Гараар зурах, будах эсвэл гараар бүтээсэн бусад уран бүтээл
  3. ГРАФИК ДИЗАЙН: Компьютер болон утасны программ эсвэл аппликейшний тусламжтай бүтээсэн дижитал бүтээл

 

БҮТЭЭЛИЙН АГУУЛГА: 

  1. Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах
  2. 2021 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв болох “Монреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!” 

Дэлхийн озоны өдрийн сэдэв болон зурагт хуудсын талаар дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж авна уу.

Уран бүтээл агуулгатай байж болох ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Озоны үе давхаргын цоорол, түүний үр дагавар 
  • Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үзүүлэх ашиг тус. Жишээ нь,  Монреалийн протоколын дагуу зохицуулдаг бодисыг озон болон уур амьсгалд ээлтэй бодисуудаар орлуулах гэх мэт
  • Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд олон нийт хэрхэн тусалж болох талаар арга санаачлага
  • Монреалийн протоколыг хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан ололт амжилт
  • Монреалийн протокол, ялангуяа Кигалийн нэмэлт, өөрлчлөлтийн дагуу озоны давхарга хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын  харилцан хамаарал
  • Монреалийн протоколын Тогтвортой хөгжлийн зорилтуудад (ТХЗ) оруулах хувь нэмэр, үйл ажиллагаа
  • Монреалийн протоколыг хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо
  • Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод нийцсэн байдлаар суурилуулах, засварлах, хадгалах, устгах сайн туршлага

Анхааруулга: Хэрэв бүтээлийн агуулга нь дээр дурдсан санаануудыг эсвэл Венийн конвенц, Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг тусгалгүй ерөнхий (жишээ нь байгалийн гоо үзэсгэлэн эсвэл хүрээлэн буй орчин эсвэл уур амьсгалын асуудал) санаануудыг тусгасан тохиолдолд тухайн бүтээл нь сайнаар үнэлэгдэхгүй.

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  • Бүтээлийг дижитал зурган файл хэлбэрээр буюу JPEG/GIF/PNG форматаар илгээнэ. 
  • Дижитал зурган файл нь хамгийн багадаа 2000 pixel нягтаршилтай, хамгийн ихдээ 1 MB хэмжээтэй байна. Хэрэв таны бүтээлийг ялагчаар сонгосон тохиолдолд нягтаршилтай сайтай зургуудыг хэвлэх, нийтлэх зорилгоор шаардах юм.
  • Бүтээл бүр дараах мэдээллийг тусгасан байх ёстой: Үүнд:
    Гарчиг
    - Огноо
    - Бүтээлийн тайлбар
    (англи эсвэл үндэсний хэлээр 100 үгэнд багтаах ба бүсийн шалгаруулалтын явцад үндэсний хэлийг англи хэл рүү орчуулах шаардлагатай)
  • Худалдааны барааны тэмдэг эсвэл компанийн нэртэй зураг бүхий аливаа бүтээл автоматаар хасагдана.

 

БҮТЭЭЛ ИЛГЭЭХ (2022 оны 01 сарын 01 - 2022 оны 03 сарын 31-нийг дуустал):

Оролцогчид уралдааны онлайн платформд өөрсдийн бүтээлээ байршуулах ёстой. Ингэхдээ дижитал зурган файлыг сонгосон төрөл, ангиллын бөглөх маягтын хамт илгээнэ. Бүтээл байршуулах онлайн платформ нь Тайландын цагаар 2022 оны 01 сарын 01-ний өдөр 12:00 цагаас 2022 оны 03 сарын 31-ний 24:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байна.

 

Мөн энэхүү платформоос:

(i) Монреалийн протоколын суурь мэдээлэл,

(ii) Үнэлгээ, шалгаруулалтын шалгуурыг тусгасан уралдааны тайлбар, дүрэм;

(iii) Озоны үндэсний албадын үндэсний түвшинд шалгаруулсан бүтээлүүдэд олон нийтийн санал хураалт хийх хэсэг;

(iv) Тусламжийн хэсэг болон

(vii) Бусад анхаарах шаардлагтай мэдээллүүдийг авах боломжтой

Жич: Уралдаанд оролцогч нь үндэсний болон бүсийн түвшинд зөвхөн нэг шагнал авах эрхтэй хэдий ч хэдэн ч бүтээлийн төрөлд бүтээлээ илгээх боломжтой.

 

ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛЫН САН: 

Үндэсний түвшинд: 

Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн дагуу БОАЖЯ-ны Озоны үндэсний алба нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон түнш байгууллагуудын тусламжтайгаар үнэлнэ.   

  • 1 дүгээр байр: Мөнгөн шагнал, бүсийн уралдаанд оролцох эрх 
  • 2 дугаар байр: Мөнгөн шагнал 

Бүтээл ирүүлсэн оролцогч бүрт цахим сертификат олгоно.

Бүсийн түвшинд: 

Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн үндэсний түвшний ялагчдын уран бүтээлийг олон нийтийн санал асуулгыг авах зорилгоор онлайн платформд байршуулах ба төрөл, ангилал тус бүрийн нэг ялагчийг шалгаруулж шагнал, дурсгалын зүйл гардуулна.

Шалгаруулалтыг дараах байдлаар үнэлнэ: 

o Олон нийтийн санал - 30%

o Бүсийн озоны үндэсний алба - 35%

o НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ЮНЕСКО, бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн - 35%

 

Зохиогчийн эрх ба хууль эрх зүйн асуудал:

Оролцогчид уран бүтээлийнхээ цор ганц зохиогч нь байх ёстой бөгөөд оюуны өмчийн бүх эрхийг эзэмших ёстой. Уран бүтээл нь эх бүтээл байх ёстой ба оршин суугаа улсаас үл хамааран оюуны өмч болон бусад гуравдагч этгээдийн бусад эрхийг зөрчөөгүй байх ёстой.

Үүнээс гадна өмнөх уралдаануудад түрүүлээгүй, өөр газар нийтлэгдээгүй (хэвлэмэл болон цахим хэлбэрээр), мөн энэ уралдааны үеэр бусад уралдаанд оролцохоор бүтээлээ явуулаагүй байх ёстой. Ямар ч тохиолдолд бусдын бүтээлийг хулгайлан ашиглахыг хориглоно. Уран бүтээлийг илгээхээс өмнө зохиогчийн эрхийг шийдсэн байх нь оролцогчийн үүрэг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь гуравдагч этгээдийн зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрхийг зөрчсөн аливаа бүтээлийг хасах эрхтэй бөгөөд зохиогчийн эрх эсвэл оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсвэл зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон тухайн хөтөлбөрөөс эрх олгосон хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан зохиогчийн эрх, холбогдох эрх эсвэл оюуны өмчийн бусад эрхийг үнэ төлбөргүй, үүрэг хариуцлагагүй, онцгой эрхгүй, буцалтгүй, хугацаагүй, дэлхий даяар ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр уран бүтээлийг ашиглахыг зөвшөөрөх. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс уг бүтээлүүдийг ашиглахдаа зохиогчийг дурьдах үүрэгтэй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь уралдааны үеэр болон дараа уран бүтээлийн эх хувилбарын засварласан хувилбарыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн вэбсайт эсвэл холбогдох бусад мэдээ, нийтлэлд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нийтлэх эрхтэй

Хүнийг тусгасан сэдэвтэй уран бүтээлүүд нь тухайн оролцсон хүнээс зөвшөөрөл аван уралдаанд оролцох ёстой ба үүнийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт ашиглаж болно. Уран бүтээлд бүдүүлэг, хууль бус, ялгаварлан гадуурхсан, садар самуун, гүтгэлгийн шинж чанартай агуулга, материал оруулахыг хориглоно. Илгээсэн бүтээлд гуравдагч этгээдийн сурталчилгаа, уриа, лого, тэмдэг эсвэл худалдааны байгууллагын ивээн тэтгэгчийн дэмжлэг, туслалцааг тусгахгүй байх.

Уралдаан хойшилсон эсвэл цуцлагдсан тохиолдолд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр аливаа хариуцлага хүлээхгүй ба уралдаанд оролцсноор оролцогч хохирсон, бэртсэн, урам хугарсан зэрэг шагнал авсан ба аваагүйн улмаас үүссэн асуудалд хариуцлага хүлээхгүй болно. 

Мөн уралдаанд оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хөтөлбөрийн нэр/лого/тэмдгийг аливаа зорилгоор ашиглах эсвэл гуравдагч этгээдээр дамжуулахыг хориглоно.

 

Уралдаанд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ozone2climate.org/хаягаас харах боломжтой. 

2021-09-16 11:58:18