• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
"ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЦГААЯ" БОГИНО ХЭМЖЭЭНИЙ АНИМЕЙШН КИНОНЫ ТУХАЙ

ОЗОН БОЛОН ГАРАГ ДЭЛХИЙ, ОЛДСОН БОЛОМЖИЙН ТУХАЙ

Хэрвээ бид озоны давхаргаа хамгаалаагүй байсан бол Эх Дэлхийн маань ирээдүйд юу тохиолдох байсан бол?

Энэхүү богино хэмжээний анимейшн кинонд “Өсөлт” хэмээх хүнийг 25 наснаас дээш наслуулдаггүй хүн төрөлхтний амьдралыг богиносгодог аюулт өвчин дэлхийд тархаж байгаа тухай 2084 онд болж буй үйл явдлыг харуулдаг. Энэхүү аюулт өвчний учир шалтгааныг олохын тулд үе тэнгийн гурван баатрууд эх Дэлхийгээ аврахаар цаг хугацаатай уралдаж буй тэдний адал явдлыг харуулна. 

Гол дүрийн гурван баатрууд маань аюулд өртөөд буй хүн төрөлхтөн, озоны давхарга, удахгүй мөхөх гэж буй эх Дэлхийгээ аврахын тулд өнгөрсөн үеийн нууцыг тайлахаар өнгөрсөн цаг хугацаа руу буцаж олон газраар аялдаг. Тэд аяллынхаа дунд эх Дэлхийд маань озоны давхарга маш чухал болохыг ойлгосноор аяллын эхэнд боломжгүй санагдаж байсан хамтран ажиллах эрч хүчийг ойлгодог. Шинжлэх ухаанд үндэслэсэн энэхүү зохиол нь хүн төрөлхтөн, озоны давхаргыг хамгаалах арга хэмжээ буюу 1987 онд озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд гарын үсэг зураагүй байсан бол эх Дэлхийд маань ирээдүйд юу тохиолдох байсныг харуулна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Озоны нарийн бичгийн дарга нарын газраас өсвөр залуу үеийнхэн, эцэг эхчүүдэд зориулан эх дэлхийгээ хамгаалах боловсрол, залууст итгэл, урам зоригийг өгөх зорилгоор энэхүү контентуудыг бүтээсэн болно. Гараг эх дэлхийнхээ талаар санаа сэтгэл зовниж байдаг олон залууст дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, хамтын ажиллагаа түүний хүч чадал чухал болохыг ойлгуулахыг зорьсон юм. 

ДҮРҮҮДИЙН ТУХАЙ

Энэхүү анимейшны гурван гол дүрийг озоны давхаргын цоорол, хамгааллын талаарх технологи, эдийн засаг, хүрээлэх орчин болон шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлдэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчины Хөтөлбөр, Озоны нарийн бичгийн дарга нарын газрын шинжлэх ухааны үнэлгээний зөвлөлүүдийг төлөөлөн илэрхийлж буй юм.

НОКС: Иргэдийг хатуу чанга байхыг албадсан ертөнцөд Нокс шиг чанга хүн байхгүй. Тэрээр өөрөө өөртөө зориулж бүтээсэн мөхлийн дараах амьдралд амжилттай хөгжиж байгаа боловч удаан хугацаанд ганцаараа байсны улмаас бусдад үл итгэх байдалтай болжээ. Нокс амьд үлдэхийн төлөө тэмцэж, өөрийгөө ямар ч хамаагүй аргаар аюулгүй байлгахыг хичээснээр тэрээр зузаан арьс, өргөн шанаатай төрхтэй болсон. “ӨСӨЛТ” вирусийн улам хурдацтай тархац нь түүний амьдрал төгсгөл болж байгааг улам мэдрүүлэх бөгөөд урьд урьдынхаас илүүтэй үүнд санаа зовно. Энэ нь түүнийг ямар ч аргаар хамаагүй вирусийг эмчлэх аргыг олоход хүргэдэг. Тэрээр өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд найз нөхдөө дэмжиж, хамтдаа эцсийн зорилгодоо хүрэхийн тулд тэдэнд итгэж сурах хэрэгтэйг ойлгоно. Ноксын зан чанар, чадвар сайжруулах санааг Технологи, эдийн засгийн үнэлгээний зөвлөлөөс өгсөн. Түүний амьдралын хэв маяг нь түүнд технологийг хайрлаж, ихэнх цагаа хог хаягдалд өнгөрөөж, түүсэн хаягдлаараа гайхалтай шинэ бүтээл туурвихыг сургасныг илэрхийлнэ. 

Технологи, эдийн засгийн үнэлгээний зөвлөл (TEAP)-ийн тухай: Энэхүү зөвлөл нь 1990 онд байгуулагдсан бөгөөд Монреалийн протоколын Тал улсуудад технологи, эдийн засгийн талаар зөвлөх байгууллага юм. TEAP нь Талуудын хүсэлтээр озоны давхаргыг задалдаг хор хөнөөлтэй бодисын (хлорфторт нүүрстөрөгч/CFCs, галлон гэх мэт) хэрэглээг арилгахад чиглэсэн судалгаа хийж, орлуулах өөр технологитой холбоотой техникийн мэдээллээр хангадаг. 

СЭЙГЭН: Задарч бутарсан ертөнцөд зохицон амьдарч өөрийн хамгийн сайнаараа байхыг хичээдэг Сэйгэнд түүний найз Нокс цаг хугацааны машин үзүүлсний дараа тэрээр насан туршийн адал явдалд татагдаж түүнийг уг зан нь өөрчлөгдөж эхэлдэг. Сэйгэн цаг хугацааны машиныг хэрхэн ажилладаг, түүнийг ашигласны үр дагавар юу болохыг олж мэдэхийн тулд шинжлэх ухаанчаар оюун ухаан, тархиа ажиллуулах хэрэгтэй болдог. Сэйгэний дүрийн санааг Шинжлэх ухааны үнэлгээний зөвлөлөөс өгсөн. Түүний эмчлэх аргыг эрэлхийлэх нь шинжлэх ухаан, химид дуртай болгосон бөгөөд тэрээр өрөөндөө ихэнх хугацааг шинжлэх ухааны тоног төхөөрөмжтэй өнгөрөөж байгааг илэрхийлнэ.

Шинжлэх ухааны үнэлгээний зөвлөл (SAP)-ийн тухай: SAP нь озоны давхаргын цоорхой болон агаар мандлын шинжлэх ухааны холбогдох асуудлуудыг үнэлдэг. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколын 6-р зүйлийн дагуу Дэлхийн олон зуун шилдэг эрдэмтдээс бүрдсэн зөвлөлөөс 3-4 жил тутамд судалгааны тайлан гаргадаг. 

ТЕРРАН: Терран бол байгаль Дэлхий бараг үгүй болсон ертөнцөд мартагдсан хуучин номын сангаас тоосонд дарагдсан олон номнуудыг уншиж Дэлхий ертөнц болон түүхийн талаар судлан, хүсэл мөрөөдлийнхөө тэмүүллээ тайтгаруулдаг өсвөр насны хүүхэд юм. Тэрээр уншсан бүх зүйлээ тогтоодог ер бусын чадвартай. Бусад нь цаг хугацаатай уралдаж байх үед тэрээр ичимхий байдлаа даван туулж, озоны давхаргыг аврахын тулд түүхэн дэх чухал мөчүүдийг олж мэдэхэд уншсан мэдлэгээ ашиглах болно. Терраны дүрийн санааг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвлөлөөс өгсөн. Түүний дүр Дэлхий дээрх үйл явц хэрхэн өрнөдөг, бидний хийдэг жижиг сажиг зүйлүүд хүрээлэх орчин, ертөнцөд хэрхэн нөлөөлөхийг ойлгох хүсэл эрмэлзэлтэй нэгэн гэдгийг илэрхийлнэ.

Байгал орчны нөлөөллийн үнэлгээний зөвлөл: Байгаль орчны үр нөлөөг үнэлэх зөвлөл нь озоны давхаргын доройтол, хүрээлэх орчин, хүн төрөлхтөн, экосистем, ургамал, амьтанд үзүүлж буй янз бүрийн нөлөөг үнэлдэг. Энэхүү үнэлгээ нь озоны давхаргын доройтол ба уур амьсгалын харилцан үйлчлэлд анхаарч байгаль орчин, эрүүл мэндийн талаарх мэдээллээр хангадаг. 

2021-09-16 11:30:00