Хүнсний хөргөлтийн салбарын техникийн ажилтнуудад зориулсан Хөргөлт, агаажуулалтын засварчин, техникчдийн заавал эзэмшсэн байх шаардлагатай гурван гол чадамжаар үнэлүүлж, "ЧАДАМЖТАЙ" гэдгийг нотолсон МЭРГЭШЛИЙН зохих түвшний гэрчилгээ авах болно.
Үнэлүүлэх чадамжийн нэгж:
- Системийн битүүмжлэлийг шалгах,
- Системийг хөргөх бодисоор цэнэглэх,
- Хөргөх бодисийг системээс юүлэх
Жич: Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан техникч нар II, III, IV түвшинд өөрийн ур чадвараа үнэлүүлэх боломжтой.
Үнэлгээний ажил дараах шатуудаас бүрдэнэ.
2. Үнэлүүлэх түвшин сонгох
3. Оношлох үнэлгээ
4. Үнэлгээний орчинтой танилцах
5. Онолын үнэлгээ
6. Ур чадварын үнэлгээ
Бүртгэлийг 2-р сарын 16 хүртэл хүлээн авах ба бүртгүүлэгчдийн тооноос хамаарч 2-р сарын 24-25-нд онол, ур чадварын үнэлгээг зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 8800-3181, 96693030 утсаар холбогдож лавлана уу.
2024-01-29 00:00:00