• (+976) 11-312458
  • mongolia.ozone@gmail.com
“Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн үнэлгээ, баталгаажуулалт хариуцсан арга зүйчид болон хөргөлт,

“Монгол Улсад гидрохлорфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр”-ийн хүрээнд  БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттай хамтран институтийн үнэлгээ, баталгаажуулалт хариуцсан арга зүйчид болон хөргөлт, агааржуулалтын мэргэжлийн үнэлгээний ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 02 дугаар сарын 20-23 ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтын сургагч багшаар “Чанарын дотоод баталгаажуулалтын зөвлөл” ТББ-ын тэргүүн, Үндэсний сургагч багш Доктор Б.Мянган ажилласан бөгөөд сургалт нь олон улсын туршлагад үндэслэн шинээр батлагдсан хууль, эрх зүйн хүрээнд Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбар, тэр дундаа мэргэжлийн сургалтын онцлог чиг хандлагад нийцсэн хөтөлбөртэй явуулснаараа онцлог юм.Цаашид БОАЖЯ-ны Озоны үндэсний алба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран хөргөлт, агааржуулалтын салбарт үнэлгээ, баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгож жишиг болгон хэрэгжүүлэхэд зорино.

 
 
2024-02-23 00:00:00